МОНГОЛ ҮНДЭСНИЙ ТОГЛООМ “ГОГДОО НААДАМ”-ААРХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ

Authors

  • Төвд ГЭРЭЛТУЯА МУБИС-СӨБС Author

Abstract

Монголчууд үр хүүхдээ хөгжүүлэн хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барил, арвин туршлагатай ард түмэн билээ. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан монголчууд нь үндэсний уламжлалаа хадгалан үлдээх үүднээс мод, олс, дээс, чулуу, шагай, шил зэргээр үр хүүхдээ тоглуулж наадуулдаг байжээ. Бидний өвөг дээдэс хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ үндэсний өв соёлоо зааж сургахын зэрэгцээ түүнийг бахархалтайгаар авч үлдэн нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн хэдий ч сүүлийн хэдэн жилд бид бүхэн (насанд хүрэгчид) өөрсдийн болон үр хүүдүүдийнхээ тоглож наадаж байгаа тоглоомыг анхааран үзэж, ажиглан судалсны үндсэн дээр энэхүү асуудлыг хөндөхгүй байхын аргагүй юм. Бага насны хүүхдийн тоглож байгаа тоглоомын ихэнх нь импортоор орж ирсэн тэр бүр чанарын шаардлага бүрэн хангахгүй тоглоом болон таблет, гар утасны тоглоомоор илүүд тоглож байгаа нь харамсалтай. Иймд сурган хүмүүжүүлэгч бид бүхэн үндэснийхээ өв соёлыг дээдлэн багачууд болон өөрсдөө наадаж сурах нь уламжлалаа хадгалан үлдэхийн зэрэгцээ “Гогдоо наадам”-аар тоглох явцдаа ямар амьтан бүтээснээ ярилцан хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийн дэмжих ач холбогдолтойн улмаас бага насны хүүхдийг тоглох явцад нь хөгжүүлэх ач холбогдлыг цаг үргэлж тодруулан судалж байх нь багш бид бүхний анхаарлын цөмд байх асуудлын нэг болно.

Published

2024-04-22