БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

Authors

  • Сэд САНЖААБАДАМ Боловсролын хүрээлэн Author
  • Цэрэндорж ЛХАГВАСҮРЭН Боловсролын хүрээлэн Author

Abstract

“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан “ Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” (2005)-ыг БСШУСЯ, ЭМЯ болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран баталсан. Уг бодлогод бага насны хүүхдийн хөгжлийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд нэгдмэл, цогц байдлаар ажиллахыг дэмжихийн зэрэгцээ хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар үйлчилгээний олон хувилбарыг хөгжүүлэхийг дэмжсэн чиглэлүүдтэй байсан. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогоос, бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар СӨБ-ын байгуууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны өнөөгийн байдлыг тогтоох зорилготойгоор энэхүү судалгааг хийв.

References

(2015). Зүүн Ази, Номхон Далайн бүсийн бага настай хүүхийн хөгжлийн багц шалгуурын тохирцын судалгааны тайлан. UNICEF-Mongolia,

(2014). (2015). (2016). Боловсролын салбарын статистик мэдээлэл. Улаанбаатар.

(2007). БСШУЯ, НҮБ ХС., НҮБ ШУСБ. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих бодлогын хэрэгжилтийн үнэлгээний тайлан. Улаанбаатар.

(2005). БСШУЯ, ЭМЯ,НХХЯ. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого.

Улаанбаатар.

(2006). Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хууль. Улаанбаатар.

http//legalinfo.mn. БСШУС-ын Сайдын холбогдох тушаалууд.

Published

2024-06-25