МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН ТАЛААР ОЙРЫН ЖИЛД БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

Authors

  • Надмид Бэгз Боловсролын хүрээлэн Author

Abstract

Манай оронд боловсролын хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх талаар сүүлийн 20-иод жилд нилээд ажил хийгджээ. Боловсролын талаар төрөөс баримтлах 3 удаагийн ( 1991, 1995, 2015) бодлогыг боловсруулан батлуулж мөрдөв. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, Боловсролын ерөнхий болон салбар хуулиудыг (1991, 1995, 2002, 2012, 2014) батлуулж, зохих нэмэлт, өөрчлөлт оруулан мөрджээ.
Боловсролын салбарын бодлогыг нийгмийн хөгжлийн цогц бодлоготой уялдуулах чиглэлээр “Боловсрол” Үндэсний хөтөлбөрийг ЗГ-аас 2012 онд баталж гаргав.
Дөрөв, дөрвөн жилийн хугацаагаар сонгогдож эрх барьж байгаа намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үндэслэн, Засгийн газрууд ажиллах хугацаандаа баримтлах хөтөлбөрөө батлахдаа боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган ажиллаж ирэв.
Гэвч ЗГ-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй ч “ялсан намын аагаар” боловсролын системээс нэг секторыг нь салгаж боловсролын биш удирдлагын субьектэд хариуцуулах, боловсрол мэдэхгүй сайдын балгаар сургалтын хөтөлбөрийг ...батлах зэрэг “осолтой шийдвэрүүд” гарсаар байна.
Эдгээр алдаа завхралыг цаг алдалгүй залруулж, Монгол Улсынхаа боловсролын тогтолцоог нийгмийн шаардлагад нийцүүлэн зөв голдрилоор нь ажиллуулах явдал тулгам асуудал болж байна.

Published

2024-06-20