БҮРЭН ДУНД БОЛОН ДЭЭД БОЛОВСРОЛЫН “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛАЛТ

Authors

  • Данзан Цэдэвсүрэн МУБИС Author
  • Самбуу Уянга МУИС Author

Abstract

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалтын ерөнхий зорилго нь мэдлэгт суурилсан нийгэмд ажиллаж, амьдрах иргэнд мэдлэг ба мэдээллийг ашиглах, түүнтэй ажиллах мэдлэг, ур чадвар хийгээд соёлыг олгох явдал юм (Уянга, 2002). Манай улс нийгмийн залуу иргэддээ мэдээлэл, харилцаа холбооны технологийн боловсрол олгох зорилгоор “Мэдээлэл зүй” (1989 оноос 2015 он хүртэл), “Мэдээллийн технологи” (2015 оноос эхлэн, Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2015) хичээлийг ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсролын шинэчлэлийн хүрээнд ахлах ангийн Мэдээллийн технологийн цөм хөтөлбөрийг БСШУС-ын сайдын 2018 оны 8 дугаар сарын 31-ний А/557 тоот тушаалаар баталсан. Уг хөтөлбөрийн агуулгыг 1) олон улсын мэдээлэл зүй, мэдээллийн технологийн (тоон) бичиг үсгийн боловсролын шинэчлэлийн судалгаанд тулгуурлаж, 2) суралцагчдад тоон эринд ажиллаж амьдрахад шаардлагатай суурь мэдлэг, чадварт суралцахад чиглүүлэн шинэчлэн боловсруулаад байна. Уг өгүүлэлд бүрэн дунд боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг зарим их сургуулийн ерөнхий суурь хичээлийн агуулгын харьцуулалт болон гүнзгийрлийг судалсан бичил судалгааны үр дүнг авч үзэж байна.

Published

2024-06-20