ХОНКОНГИЙН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГЫН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Сэнгээ Энхтүвшин Монгол Улсын Боловсролын Их Сургууль Author

Abstract

Энэхүү өгүүлэлд олон улсын суурь (PISA, PIRLS, TIMSS) болон дээд боловсролын (QS) харьцуулсан судалгаанд өндөр амжилт үзүүлж, боловсролын чанараар дэлхийд тэргүүлж яваа улс орны нэг болох БНХАУ-ын Хонконгийн бага, дунд боловсролын шинэчлэлийн хэрэгжилт, Боловсрол 2.1 санаачлагын агуулгыг судалсан үр дүнгээс тоймлон танилцуулах болно. Шалгалтад баримжаалсан суралцахуйн уламжлалт хандлагыг халж, хувь хүний бүх талын цогц хөгжил, насан туршдаа суралцах хэрэгцээнд суурилсан суралцах шинэ соёлыг төлөвшүүлж буй энэ хот улсын туршлагыг дэлхий нийтээр сонирхон судалж байна. Монгол хүүхэд бүрийг суралцаж чаддаг иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж буй бидний хувьд энэ хот улсын туршлага үнэ цэнтэй.
Иймд уг өгүүлэлд Хонконгийн сургуульд суурилсан загварт тулгуурласан бага, дунд боловсролын шинэчлэлийн хэрэгжилт, түүнд хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүсийн туршлагыг онцлон авч үзэж, боловсролын чанарын баталгаа, хариуцлагын тогтолцоо хэрхэн шинэ соёл болж бүрэлдсэн түүхээс хуваалцах болно.

Published

2024-06-20