ИРЭЭДҮЙН БАГШИЙН БИЧИХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

Authors

  • Түмээ ЦЭНДСҮРЭН МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль Author
  • Хүрэлхүү ЖҮГДЭРНАМЖИЛ МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль Author

Keywords:

оюутан; цэцэрлэгийн багш; бага насны хүүхэд; хэл ярианы хөгжил.

Abstract

Бид энэ удаад цэцэрлэгийн багш болохоор суралцаж буй оюутны монгол хэлний бичих чадварыг судалсан зарим үр дүнгээс өгүүлж байна. Судалгаанд “Сургуулийн өмнөх боловсрол-багш, мэргэжилтэн” бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг хамруулсан. Бид багшийн хэл, бичгийн чадвар нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болох тухай судалгаа, үзэл баримтлалыг үндэслэн өнөөгийн оюутан, ирээдүйн цэцэрлэгийн багшийн агуулгыг хураангуйлан бичих, тайлбарлан бичих, дүрмийн алдаагүй зөв бичих зэрэг чадваруудыг сорилын аргаар судалж, дүн шинжилгээ хийлээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын тодорхой хувь нь утга найруулгын алдаагүй хураангуйлж, тайлбарлан бичиж байгаа ч тэдний талаас илүү хувь нь 50 үг тутамд 5- 10 үгийг дүрмийн алдаатай бичиж байна. Иймээс бүс нутагтаа цэцэрлэгийн хамран сургалт харьцангуй өндөр, 2-5 насны хүүхэд хоногтоо хамгийн багадаа 8-10 цагийг цэцэрлэгт өнгөрүүлдэг боловсролын тогтолцоотой манай улсын тухайд бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, тэдний хамгийн идэвхтэй харилцагч болох цэцэрлэгийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх үйл явцыг олон талаас нь нухацтай судалж, хөгжүүлэх шаардлагатай байна.

Published

2024-05-24