6-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ

Authors

  • Цэрэндорж ЛХАГВАСҮРЭН Боловсролын хүрээлэн Author

Keywords:

сорил; биеийн ерөнхий хөгжил; бие бялдрын бэлтгэлжилт.

Abstract

Дэлхийн улс орнууд хүүхэд, залуучуудынхаа бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүдийг тогтоохдоо өөр өөрийн туршлага, арга барилаар насны ангилал тус бүрээр нарийвчлан боловсруулдаг байна. Шалгуур, үзүүлэлтийн зорилго нь бага, суурь, бүрэн дунд, мэргэжлийн болон дээд боловсролд хамрагдах насны хүүхэд, залуучуудын хөгжлийн бие бялдрын хүрэх түвшин, хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлоход чиглэсэн байдаг. Бусад улс орнууд шалгуур, үзүүлэлт тогтоох сорилоо сонгохдоо зардал бага, олон хүн хамруулах боломжтой хэрэгцээтэй сорилуудыг сонгож хаана ч хэрэгжүүлэх боломжтой байхыг голчлон үздэг байна. Бие бялдрын ачаалал даах чадварын хэмжилт болон үнэлгээ нь биеийн тамирын багш нарт зайлшгүй хэрэгтэй бөгөөд судлаачид энэхүү хэмжүүрт зөв баталгаажсан шалгуурыг өгөх нь чухал байдаг байна. Боловсролын Хүрээлэнгээс 2018 онд Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг 6-17 насны үе шатаар танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжлийг тогтоосон бөгөөд бие бялдрын үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай харьцуулан энэхүү өгүүлэлд авч үзлээ.

Published

2024-05-24