БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛЫНТОГТОЛЦОО

Authors

  • Базарсүрэн БАЯРМАА Боловсролын хүрээлэн Author

Abstract

Европын холбооны гишүүн орон (2004 оны 5 дугаар сараас) болох Эстони нь хойд талаараа Финийн булан, баруун урд талаараа Ригийн булан, урд талаараа Латви, зүүн талаараа ОХУ, баруун талаараа Балтийн тэнгистэй тус тус хиллэдэг. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно. Эстони улс нь 1918 онд тусгаар тогтнолоо зарласан ч дэлхийн II дайны дараа хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогносон. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллага нь Улсын чуулган юм. Засаг захиргааны хувьд нутаг дэвсгэр нь 15 муж буюу аймаг (эстони хэлээр "maakond)-т хуваагдана.
Хүн амынхаа тоогоор дэлхийд 155-д жагсдаг, 67.9 хувь нь хотод оршин суудаг, дундаж наслалт 79.2 (эрэгтэй 75.0, эмэгтэй 83.1), хүн амын нягтрал 31 хүн/км2 байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ - OECD)- аас 2000 оноос хойш хэрэгжүүлж буй PISA (Programme for International Student Assessment) 2018-д 79 улс, орон хамрагдаж, 15 настнуудын шинжлэх ухаан, математик, унших чадварыг үнэлэхэд Эстони улс унших чадвараар 5 дугаар байр буюу дунджаар 523 оноо авсан нь ЭЗХАХБ-ын дундаж болох 487 онооноос хамаагүй өндөр үзүүлэлт болсон ч боловсролын салбарт шийдвэрлэх олон асуудал байсаар байна. Үүнээс гадна багшлах нөөц хангалтгүй байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж
байна (OECD, 2020).

Published

2024-05-07