H-T-P ПРОЕКТИВ АРГААР ГЭМТ ХЭРЭГТНИЙ СЭТГЭЛ ЗҮЙГСУДАЛСАН ҮР ДҮН(эмэгтэйчүүдийн жишээн дээр)

Authors

  • Мэнд НАРАНТУЯА МУИС-ийн ШУС Author
  • Баатарцогт СОЛОНГО Магистрант Author

Abstract

Судалгааны зорилго нь эмэгтэй хоригдлын сэтгэл зүйг H-T-P проектив аргаар судлахад орших ба ялын шийдвэрийг хүлээж авах байдал, ялын төрөл, ялын хэмжээгээр гэмт хэрэгтний сэтгэл зүй хэр ялгаатай байгааг тогтооход чиглэсэн. Судалгаанд эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 60 хоригдол хамрагдсан судалгааны түүврийн хүрээнд ялын шийлдвэрт хандах хандлага нь гэр бүлийн харилцаа, нийгмийн идэвхтэй байдал, гэр бүлийн харилцаанд баримтлах зарчим, байр суурь гэсэн онцлог шинжүүд хамааралтай, өөрийн мэдрэмжийг хянах” ба гэмт хэрийн төрөл хамааралтай, нийгмийн идэвхтэй байдал болон аюулын мэдрэмж зэрэг шинжүүд ялын хугацатай хамааралтай үр дүн гарсан байна.

Published

2024-04-25