6-10 НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖЛИЙНШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Authors

  • Батмөнх ЭНХБАЯР Боловсролын хүрээлэн Author

Abstract

Монгол улс 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хүүхдийн сургуульд орох насыг 6 болгож өөрчилсөөр 14 жилийн нүүр үзэх гэж байна. Энэ нь сургууль, багш, эцэг эхчүүдээс бага ангийн хүүхэдтэй ажиллах, сургаж хүмүүжүүлэх шинэ арга барилыг шаардах боллоо. Хүүхдийн хөгжлийг танин мэдэж, түүнд нийцэхүйц сургалтын зорилго, агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх нь хүүхдийн хөгжилд шинжлэх ухаанчаар оновчтой хандах гол арга зам юм. Дэлхийн улс орнууд хүүхдийн хөгжлийн онцлогийг илэрхийлсэн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулан ажилладаг нийтлэг жишигтэйн дагуу БСШУСЯ-ны захиалгын дагуу Боловсролын хүрээлэн хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн судалгааг хийж 6-21 насны хүрээнд бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжийн шалгуур үзүүлэлтийг боловсруулсан. Энэ өгүүллээрээ судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан 6-10 настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг онол-практик талаас нь харьцуулан танилцуулахыг зорилоо.

Published

2024-04-25