МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛЬД СИСИ СУРГАЛТ,УДИРДЛАГЫН СИСТЕМ ХЭРЭГЖИЖ БУЙ ӨНӨӨГИЙНБАЙДАЛ

Authors

  • Шагдарсүрэн СОЛОНГО МУИС-ийн Эрдэнэт сургууль Author

Abstract

Сургалт, удирдлагын мэдээллийн систем нь мэдээллийн технологийн чухал дэвшлүүдийн нэг бөгөөд тус системээр их дээд сургуулиуд оюутнаа бүртгэх, хянах, дүгнэхээс гадна багш, оюутны сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг төвлөрүүлэх үндсэн зорилготой юм. Монгол улсын их дээд сургуулиуд уг системийн олон хувилбарыг хөгжүүлж сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Энэхүү судалгаагаар системийн хэрэглээтэй холбоотой гардаг асуудлуудыг илрүүлэхийг зорилоо. Судалгаанд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн 103 оюутан, 20 багш, сургалт, оюутны албаны СИСи систем хариуцсан ажилтныг хамруулан судалгааг асуулга, ярилцлагын аргаар явуулж, үр дүнг тоон шинжилгээний арга, статистик шинжилгээгээр боловсруулсан болно. Асуулга 33, 35 асуулт бүхий 4 хэсгээс бүрдсэн бөгөөд дараах үр дүн судалгаанаас харагдаж байна. Тус систем нь хөгжүүлэлт сайтай, олон үйлдэлтэй, сургалт, удирдлагын үйл ажиллагааг явуулах бүтэц, үүрэгтэй боловч хичээл сонгох, баталгаажуулах гэх мэт олон оюутан хандах үед гацах, интернетийн хурдаас шалтгаалах зэрэг сул талтайг судалгаанд оролцогчид онцолжээ. Систем хэрэгжүүлэхтэй холбоотой гол асуудал нь Эрдэнэт сургуулийн багш оюутнууд тус системийг сургалтын үйл ажиллагаанд тогтмол, үндсэн үүргээр нь гүйцэт хэрэглэж хэвшээгүй болох нь ажиглагдаж байна.

Published

2024-04-25