СУРАЛЦАГЧИЙН XXI ЗУУНЫ ЧАДВАР, ҮНЭЛГЭЭ:СУДАЛГААНЫ ҮР ДҮНГҮҮД

Authors

  • Дандар БИНДЭРЪЯА Магистрант, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль Author

Abstract

Энэхүү чанарын судалгааны ажлаар суралцагчийн XXI зууны ур чадвар гэж юу болох, түүнийг үнэлж байгаа арга барилыг олон улсад хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн нэгтгэж харуулахыг зорьсон. Учир нь суралцагчдад шаардлагатай байгаа XXI зууны гэж нэрлэгдэх чадварууд нь шинэ зүйл огт биш боловч эдгээр чадваруудыг уламжлалт сургалттай адил сурагчдад төлөвшүүлэх, үнэлэх асуудал анхаарлын төвд байсаар байна. Уг чанарын судалгааны үр дүнгээс харвал улс орнууд XXI зууны ур чадваруудыг хөгжүүлэх тал дээр анхаарч эхэлсэн байна. Хэдийгээр улс орнууд сурагчдын гүйцэтгэлийн үнэлгээг бодлогын бичиг баримтдаа дэлгэрэнгүй гаргаж чадсан боловч тодорхойлсон дэлгэрэнгүй байдал нь өөр хоорондоо ялгаатай байв. Мөн бодлогодоо тусгасан гэдэг нь сургууль, анги танхимд бодитоор хэрэгжиж байна гэсэн баталгаа биш юм. XXI зууны ур чадварын үнэлгээний тогтолцоо, бүтэц байдаг ч улс орнуудын хувьд үндэсний хэмжээнд бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.

Published

2024-04-25