Бүжгийн сургалтад “Багш төвтэй” сургалтын арга чухал болох нь (ӨМӨЗО-ны бүжгийн сургалтын жишээгээр)

Authors

  • Содхүү МУБИС- ийн БоСС Author

Keywords:

Уламжлалт сургалт, боловсролын шинэчлэл, ярьж үзүүлэх арга, бие даан суралцах арга, суралцагч төвтэй сургалт

Abstract

XXI зуунд аж ахуйн хувьсгал шинэчлэлийн нөлөөгөөр нийгэмд шаардлагатай авьяас чадварын эрэлт хэрэгцээ ихээхэн өөрчлөгдсөн. Энэ нь боловсролын салбарын авьяас чадварыг хүмүүжүүлэх зорилгод нөлөөлж, улмаар сургалтын арга зүйг сонгон ашиглахад нөлөөлсөн байдаг. Сургалт нь “Багш төвтэй” сургалтаас “Сурагч төвтэй” сургалт зүг шилжиж, сурагчдын бие даан суралцахыг онцолж, тэдний өөртөө мэдлэгийг идэвхтэй судлах, нээх, хэрэгжүүлэхийг дэмжих болж байна. Гэсэн хэдий ч бүжгийн сургалтын багшийн үг хэлээр тайлбарлаж, үйлдлээр заах арга зүй нь орлуулшгүй, чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь туршилт судалгааны ажилд сурагчдын бодит ололт, тусгалаар гэрчлэгдсэн байдаг. Тиймээс нийгэмд шаардаж байгаа авьяас чадвартныг хангаж, бас бүжгийн сургалтын өвөрмөц онцлог, шинж чанаруудтай зохицуулахын тулд багшийн удирдлага, сурагчдын идэвхтэй суралцах хоёрыг зохистой хослуулбал зохино. Тэгснээр, шинэлэг сэтгэлгээтэй, практик ур чадвар бүхий бүжгийн авьяасыг улам бүр хөгжүүлж чадах болно. 

Published

2025-05-29