Хүүхдэд хип-хоп бүжгийг гадаад талбайд заан сургах арга зүйн судалгаа
Abstract
Сүүлийн жилүүдэд хүүхдийн хип-хоп бүжиг хурдацтай хөгжиж, өсвөр насныхны ихэнх нь дуртай болж урлаг, спортын үйл ажиллагаа өргөн тархсан байна Хип-хоп бүжгийн үндсэн ур чадварыг эзэмших нь бүжгийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал арга зам байснаас уламжлалт арга зүйгээр хүүхдүүдийг бүжгийн урлагт татахад хэцүү болсон байна
Биомимик нь технологийн төхөөрөмжүүдийг амьд системийнхтэй төстэй шинж чанартай болгох зорилгоор байгалийн амьд организмын бүтэц, үүргийг дуурайн шинэ технологи бүтээх арга юм. Хип-хоп салбарт биомимик гэсэн ойлголт нь амьтдын байрлалын шинж чанараас зээлдсэн, хүний биеийн хөдөлгөөнийг хослуулсан илэрхийллийн арга техникийг хэлдэг. Биомимик хөдөлгөөний сургалтын зарчим дээр суурилсан сургалтын хөтөлбөр нь хүүхдийн сониуч зан, дуурайх хүслийг өдөөж, хип-хоп хөгжмийн боловсролд үр дүнтэй, сонирхолтой шинэ арга барилыг бий болгодог байгалийн биологийн хөдөлгөөнүүдээс санаа аван бүжиглэх урлагт сургадаг арга. Тиймээс энэ сэдэв нь хүүхдүүдэд гадаад талбайд байгалийн амьтантай ойр дотно харилцаатай байх, байрлал болон бусад туршлагыг дуурайн гадаад талбайд бүжиглэх арга барилаар мэдрэмжээ бүжгээр илэрхийлэх боломжийг бий болгодог юм.