Хамтран заах арга зүйг хэрэгжүүлсэн туршилт, судалгаа
Keywords:
хамтран заах арга зүй, суралцахуйн үр дүн, асуудал шийдвэрлэх чадварAbstract
Энэхүү өгүүлэлд цахилгааны инженерийн хөтөлбөрийн багш нар хамтран заах арга зүй ашиглан “Өндөр хүчдэлийн техник” хичээлийг зааж оюутнуудын мэдлэг, чадвар, хандлагад гарсан өөрчлөлтийг илрүүлэн, үр дүнг хүргэж байна. Судалгаанд математик, физикийн болон цахилгааны инженерийн мэргэжлийн багш нар, цахилгааны инженерийн ангийн 3-р түвшний оюутнууд хамрагдсан ба хичээлийн явцын болон төгсөлтийн үнэлгээгээр оюутнуудын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагад гарсан ахиц дэвшлийг илрүүлэн гаргахыг зорилоо. Уг өгүүлэлд сургалтын арга зүйг хичээлийн онцлог, суралцагчдын чадамжид тулгуурлан сонгож хэрэглэснээр тэдний суралцахуйн үр дүнд гарсан өөрчлөлт, үр дүнд дүн шинжилгээ хийсэн ба хийсэн туршилт, судалгааны ажил явуулсан арга зүй, туршилт, судалгааны үе шат, тэдгээрийн үр дүнг тусгасан.