Монгол Улсын боловсролын салбарт Чимидийн Дэмчигдорж (Дандаа 1863-1932)-ийн оруулсан хувь нэмэр

Authors

  • Яргуй МУБИС, БСС, докторант Author

Keywords:

Дандаа (Дэмчигдорж), Богд баатар, Эрдэнэт толь, Шинэ толь, Юань улсын судар, улсын хурал, хаан төр

Abstract

Өвөр Монголын Зостын чуулганы Харчин дундад хошуунаас Монгол Улсад шилжин суурьшиж, олон зохиол бүтээл туурвисан Чимидийн Дэмчигдорж (Дандаа 1863-1932) -ийн бичсэн хэд хэдэн бүтээл, Монгол Улсын дээд, доод хуралд удаа дараа өргөсөн олон санал нь хэвлэгдсэн баримт бичгийн эмхэтгэл болон Монгол Улсын Үндэсний төв архивын материал, эх сурвалжид тулгуурлан энэхүү өгүүллийг бэлтгэлээ. Дэмчигдоржийн тухай монголын түүх судлаачид нэлээд зүйл бичсэн боловч Монгол Улсын боловсролын салбарт түүний оруулсан хувь нэмрийг огт сөхөж үзээгүй байсан тул би үүнийг тодруулан судлав.  
 Эндээс миний хийсэн дүгнэлт бол 1911-1919 онд Богд хаант Монгол Улсын төрийн эрх баригчид, өндөр албан тушаалтнууд, сургууль боловсролын салбарт ажилладаг сурган хүмүүжүүлэгчдэд боловсролын талаар зайлшгүй анхаарах зүйлсийг Дэмчигдоржийн зохиол, бүтээлд товч тодорхой өгүүлсэн байгаа нь боловсролын түүхийн судалгаанд өнөө ч ач холбогдолтой гэж үзлээ. 

Published

2025-05-28