Сурагчдын “Мэргэжлээ сонгох чадамж”-ийг дээшлүүлэх туршилт хичээлийн үр дүн

Authors

  • Рэгзэнбазар Цэдэнжав Боловсрол судлалын докторант МУБИС Author
  • Ариунжаргал Лхагва Боловсрол судлалын сургууль Author

Keywords:

мэргэжлийн чиг баримжаа, карьер, сургалтын арга зүй, хөтөлбөр

Abstract

Сурагчдын өөрийгөө танин мэдэх мэдлэг, ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах мэдлэг дутмаг байгаа нь өөрт болон нийгэмд муу үр дагавар бий болгодог. Судалгааны зорилго бол сурагчдын мэргэжлээ сонгох чадамжийг дээшлүүлэхийн тулд чадамжид суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын арга зүйг туршиж, үр дүнг үнэлэхэд оршино. Судалгааг ХБНГУ-ын эрдэмтэн Дризел-Ланги нарын (2020) “Мэргэжлээ сонгох чадамжийг тодорхойлох загвар”-ийг үндэслэн Каак (2013) болон Липовски (2015) нарын боловсруулсан “Мэргэжлээ сонгох чадамж”-ийг тодорхойлох “мэдлэг”, “үйл”, “сэдэл” гэсэн 3 хэмжигдэхүүн, 12 хүчин зүйлтэй, 93 асуулгын аргаар авсан. Чадамжид суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох туршилт хичээлийн үр дүнд сурагчдын мэргэжлээ сонгох чадамж (“өөрийгөө танин мэдэх”, “төлөвлөх” болон “ажил мэргэжил”-ийн талаархи мэдлэг 21.97%, хандлага 7.65%, үйлдэл хийх чадвар13.15%) өссөн байна.

References

Ажиллах хүчний судалгаа, I улирлын товч танилцуулга. (2022).

Боловсролын ерөнхий хууль, (2023).

Байгалмаа, Ч. (2015). Боловсролын судалгааны арга зүй. Улаанбаатар.

Жадамба, Б., Батдэлгэр, Ж., Байгалмаа, Ч., & бусад. (2020). Үйл судлал. Улаанбаатар.

Кумар, Р. (2019). Судалгааны арга зүй. Улаанбаатар.

Колин, М., & Оюунаа, П. (2021). Багшийн гарын авлага. Улаанбаатар.

Монгол улсын статистикийн эмхтгэл, (2022).

Мөнхцэцэг, Ш., Цэрэнжаргал, Г., Хишигсайхан, Ж. (2019). Ажил мэргэжлийн чиг баримжаа

хөгжүүлэх бодлогын чиглэлийн дунд шатны хэрэгжлтийн үнэлгээ. Улаанбаатар.

Монгол улс дахь ур чадварын эрэлт, 2022 оны Барометрийн судалгааны Ур чадварын модулийн

гол үр дүн, бодлогын зөвлөмж. (2022).

Монгол Улсын Үндсэн хууль, 1992.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, 2023.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа, (2022).

Хөдөлмөрийн зах зээлийн тойм. 1-р улирал, (2021).

Хөдөлмөрийн сайд, БСШУ-ны сайдын 2016 оны А/165/А266 дугаар тушаал. (2016).

Anhang B. Skalendokumentation zum Fragebogen Berufswahlkompetenz. (n.d.).

Klein, J., Driesel-lange, K., & Ohlemann, S. (2022). Are adolescents in one-parent families a previously

unnoticed group in inclusive career guidance? Social Inclusion, 10(2), 278–289.

https://doi.org/10.17645/si.v10i2.5085

Rey, C., Bastons, M., & Sotok, P. (2019). Purpose-driven organizations.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай Монгол Улсын Хууль, 2023 оны 07

сарын 07 өдөр. (2023).

Published

2025-05-28