Сурагчдыг үндэсний бичгийн хурдан унших чадварт суралцуулах нь

Authors

  • Болормаа Сандагдорж Хөвсгөл аймаг, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургууль Author

Keywords:

монгол бичиг, сурагч, судалгаа, хурдан уншлага, хичээнгүй бичлэг, ахиц амжилт, туршлага

Abstract

Үндэсний бичгийн хичээлээр массыг хамарсан уралдаан, олимпиад зохион байгуулах нь хязгаарлагдмал, үндэсний бичгийн хичээлийн цаг бага, ном хэвлэл, гарын авлага хомс гэх мэт зүйлсээс хэл соёлоо умартах, үйл ойшоох асуудал гарч үндэсний бичгийн унших чадвар тааруу байсан үеийг бодвол “Үндэсний хөтөлбөр I,II,III” хэрэгжиж, мөн “Монголын сайхан бичигтэн”, “Түгээгч-Тээгч” зэрэг улсын томоохон уралдаан нь нээлттэй болсноор сурагчдын оролцоо, сонирхол, идэвх сайжирч байгаатай холбогдуулан уншлагын хурдыг сайжруулах шаардлага бий болсон. Иймээс 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд өөрийн бэлтгэж “Түгээгч-Тээгч” улсын уралдаанд оролцуулсан сурагчдын унших чадварт хэрхэн өөрчлөлт ахиц гарсан талаар хийсэн судалгаагаа танилцуулж байна. Хорь гаруй жилийн туршид багшлахдаа анги нийтээр нь хурдан унших чадварт суралцуулах боломжтой гэж үзээд унших, бичих үйлийг оюуны спорт гэж ойлгуулан ажиллаж ирсэн туршлагатай билээ.

                Монголчуудын кирилл бичгийн унших хурд ойлгоцыг шалгасан сорил явуулахад сурагчдын унших хурд дунджаар 1 минутад 176 үг, ойлгоц 75 хувь байна гэсэн Монголын оюун ухааны академийн 2010 оны судалгаа бий. Миний хувьд сурагчдын үндэсний бичгийн унших хурд, уншсан зүйлээ ойлгох, бичих чадварыг ахиулах боломжтой гэж үзсэн. Энэхүү судалгааны ажлаар сурагчдад Үндэсний бичигт суралцах явцад тулгарч буй бэрхшээлийг оношлон, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн арга замыг тодорхойлж туршлагаа хуваалцаж байна.

References

Ариунболд, Ү. Уншлагын сурах бичиг

Ариунболд, Ү. Тод мөр, уншлагын сурах бичиг

Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж, БСҮХ.

Элбэгзаяа, Б. Сонгодог бичгийн хичээнгүй тиг.

Хатанбаатар, Х. Уншихуйн гайхамшиг.

Мягмар, О. Судлаач багшийн гарын авлага

(2010) Оюун ухааны академийн судалгааны тайлан

Published

2025-05-28