Ятгадах урлагийн мэргэжлийн сургалтын анхны багш Ким Зон Амын заах арга зүйг тодруулах нь

Authors

  • Амарбаясгалан Човжоо Соёл Урлагийн Их сургууль Author

Keywords:

сургалт, арга барил, заах арга, 13 чавхдаст ятга

Abstract

Монголын орчин цагийн ятгадах урлагийн үндсэн тулгуур бүрэлдэхүүн нь мэргэжлийн сургалт, урын сан, уран чадвар бөгөөд ятгадах урлагийн хөгжил нь ятгын мэргэжлийн сургалтын хөгжил дэвшлээс шууд хамаарч байгаа юм. Монгол улсад 1961 оноос мэргэжлийн ятгач бэлтгэх танхимын системтэй сургалт эхэлж анхны багшаар Ким Зон Ам уригдан ажилласан. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд түүний шавь, шавийн шавь нар ятгадах урлагийн сургалтыг амжилттай үргэлжлүүлэн, өдгөө орчин цагийн ятгадах урлаг сургалт, урын сан, ур чадварын өндөр түвшинд хөгжиж ирсэн байна. Иймд энэхүү өгүүллээр ятгадах урлагийн сургалтын анхны суурийг тавьсан Ким Зон Ам багшийн заах арга зүйг задлан шинжиж, орчин цагийн ятгадах урлагийн хөгжилд түүний оруулсан хувь нэмрийг тодруулсан болно.

References

Вахромеев, В. (2006). Хөгжмийн онол. Улаанбаатар: Бэмби сан.

Нарантуяа, Д (2024, 12 13). Монголын анхны мэргэжлийн ятгачдын нэг. (Ч.Амарбаясгалан,

Interviewer)

Нарантуяа, Д. (2009). Амин туульс. Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Наранхүү, Д. (2019). Монголын хөгжмийн түүхээс (Нэн эртнээс XX зууны эхэн. Улаанбаатар.

Сандаг, Д. (2011). Мартагдашгүй он жил. Улаанбаатар.

Published

2025-05-28