Сургалтаас гадуурх үйл ажиллагааны олон улсын туршлагад хийсэн шинжилгээнээс (Сингапурын жишээ)
Keywords:
сонголт, гүйцэтгэлийн үнэлгээ, цагAbstract
Олон улсад, тухайлбал, Сингапур улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь co-curricular activity (CCA) буюу академик бус үйл ажиллагаа гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх ба суралцагч тухайн үйл ажиллагаанд заавал хамрагддаг байна. Сургуулийн орчинд академик бус үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэхийг хүсвэл Боловсролын яаманд хандаж бүртгүүлэх ба сургууль зөвшөөрснөөр үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна. Extracurricular activity буюу хичээл ордог анги, танхимын бус орчинд сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа нь анги танхимд сурсан зүйлээ бататгах, дадлага хийх, амьдрал практикт хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилготой байдаг. Иймд бид энэхүү өгүүлэлд сургалтаас гадуурх үйл ажиллагааны зорилго, төрөл, хамрагдалт, үнэлгээ зэрэг хүчин зүйлсийг авч үзэв.
References
"Алсын хараа – 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. (2020). Улаанбаатар.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-
. (2024). Улаанбаатар.
Боловсролын еөрнхий хууль. (2023). Улаанбаатар.
“Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаа. (2024). Улаанбаатар.