Биеийн тамирын багш нарын “Уур амьсгалын өөрчлөлтийг боловсрол”-ыг судалсан үр дүн (БНХАУ-ын Хөх хотын багш нарын жишээн дээр)

Authors

  • Пунсалмаа Мижид МУБИС, Боловсрол судлалын сургууль Author
  • Үүрийнтуяа Дэмбэрэлдорж МУБИС, Боловсролын судалгааны арга зүйн тэнхимийн докторант Author
  • Яанлин Ван МУБИС, Боловсролын судалгааны арга зүйн тэнхимийн докторант Author

Keywords:

ерөнхий боловсрол, сургууль, уур амьсгал, өөрчлөлт

Abstract

 Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд буй тогтвортой хөгжлийн гол асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой боловсролыг олгох асуудал нэн тэргүүнд тавигдсаар байна. Тэр дундаа хүний буруутай үйл ажиллагаанаас болсон уур амьсгалын өөрчлөлт (Human induced climate change) (Е.Батчулуун, 2024, ху.4) гэсэн ойлголт гарч ирж байна. Мөн UNESCO-с уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг багшийн боловсролд нэвтрүүлэх нь ихээхэн чулал хэмээн үзэх болсон. Учир нь УАӨ-ийг ажил эрхлэлт, инфляци зэрэг нийгмийн тулгамдсан асуудалтай харьцуулахад хоёрдогч мэт боловч үр дагавар нь алсдаа эдгээрээс ч илүү хор уршигтай, сөрөг үр дагавартай (Chang C. &., 2014, p.7) тул Хүн болгон амьдралын буруу хэв маягаа өөрчилж, байгальд ээлтэй амьдрах нь УАӨ-ийн нөлөөг бууруулахад их хувь нэмэр оруулна. (Miller, 2012, p.7) хэмээн судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгэм, эдийн засагт УАӨ-ийн сөрөг үр дагавар ямар нөлөө үзүүлэх талаар мэдлэг, ойлголт дутмаг байвал хүмүүс амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх магадлал бага (Chang H. , 2014, p.7). Иймд УАӨ-тэй холбоотой мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг иргэд, бүх нийтэд түгээх, тэдэнд зөв ойлголт өгөхийн тулд албан төдийгүй албан бус боловсролын тогтолцоонд аль алинд нь нэвтрүүлэх явдал нэн чухал болно (UNESCO, 2014, p.74). УАӨ-ийн нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулж чадахуйц, тогтвортой амьдралын хэв маягт суралцсан, байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэхийн тулд ЕБС-ийн сургалт, үйл ажиллагаанд УАӨ- ийн талаарх агуулгыг тусган хэрэгжүүлж, сургалтад нэвтрүүлэх явдал чухал байна.

References

UNESCO, 2014, Shaping the future we want, https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000230171,

p.74

Е. Батчулуун, Г. Уранчимэг, 2024, Цэнхэр дэлхий, ногоон амьдрал: Уур амьсгалын өөрчлөлтийн

боловсрол, Улаанбаатар, Монгол улс, ху.4

Chang C. &., 2014, Climate Change Education Knowing, doing and being, USA and Canada, p.7

Miller, J. (2012),气候变化:X 世代的海拔、兴趣和理解, A Quarterly Research Report from the Longitudinal Study of American Youth, USA, p.7

Hiroki Fujii, S.-K. L. (2023), Science Education for Sustainable Development in Asia, Japan, p.13

Published

2025-05-28