МОНГОЛ ХҮНИЙГ СУДЛАХУЙ: ХАТУУЖЛЫН ТУХАЙ

Authors

  • Тогвоо ОТГОН Хөлөнбуйр дээд сургууль Author

Abstract

Өнөө үед дэлхийн улс гүрний эдийн засаг, улс төр, нийгэм соёлын амьдрал даяаршлагдаж, олон соёл хоорондын харилцааны дунд бид амьдрах боллоо. Энэ цаг үед бид бусдын соёлыг ойлгохын зэрэгцээ ирээдүйн өөрчлөлтөд ч тэсвэртэй ондоошин үлдэх цор ганц боломж бол уламжлалт соёл дахь амин чанартаа тулгуурлан боловсрох явдал юм. Хүний сурах үйлийг хүн судлалын үүднээс авч үзэн сургалтын хөтөлбөр боловсруулахыг чиг хандлагаа болгож байгаа энэ цаг үед боловсролын салбар дахь монгол хүний судлал нэн чухал байгаа билээ. Монгол утга соёл дахь хүний насны онцлог зан үйлийг тайлан тайлбарласанаар монгол хүний хөгжлийн онцлогийг хийгээд танин мэдэхүйн тодорхой асуудал (нийгмийн үүрэг оролцоог)-ыг ч хөндөн дэвшүүлэх бололцоог Боловсролын хүн судлалд олгох боломжтой юм. Хүний насны эхний мөчлөг үед өсөн дэвжихийн тулд зорьсон зүйлдээ тууштай байж, асуудлыг сэтгэлийн тэнхээтэй даван туулах, хатуужих дадал зуршлыг хэвшүүлэх арга ухаан бол монгол соёлд байгаа хүнийг хүмүүжүүлэх ухааны амин чанар ажээ.

Published

2024-04-22