Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, тэгш хамруулах талаарх оюутан залуусын ойлголтыг судлах нь

Authors

  • Энхзул Буяндалай Мандах Их Сургууль Author
  • Нандинцэцэг Шүрэнцэцэг Мандах Их Сургууль Author
  • Ариунаа Нямсүрэн Мандах Их Сургууль Author

Keywords:

оюутны ойлголт, нийгмийн оролцоо, тэгш хамруулах боломж, саад бэрхшээл

Abstract

Энэхүү судалгаанд нийгмийн идэвхтэй төлөөлөл болох 165 оюутан мөн хөдөлмөр эрхэлдэг 38 хүнийг хамруулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, тэгш хамрагдах боломж болон тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг бууруулах талаарх ойлголтыг тодруулахыг зорьсон болно. Тэгш хамруулах бодлого, нийгмийн үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо болон нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж гэсэн хүчин зүйлс бүхий асуулгад тоон шинжилгээ хийж найдвартай байдал, хүчин зүйлс, түүврийн хүрэлцээтэй байдал, дескриптив статистик, харьцуулалт, хамаарал, регрессийн шинжилгээнүүдийг хийсэн. Харьцуулалтын шинжилгээгээр "Тэгш хамруулах бодлого" болон "Нийгмийн үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээл"-ийг тодруулах хүчин зүйлс харьцангуй өндөр үнэлгээтэй гарсан. Хөдөлмөр эрхэлдэг эрэгтэй оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл болон тэдний нийгмийн оролцоог өндөр үнэлсэн байна. Тодруулбал эдгээр хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх байдал нь харьцангуй өндөр гэж үзжээ. Түүнчлэн хамаарлын шинжилгээ нь нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл, тэдэнд тулгардаг саад бэрхшээлүүд хоорондоо өндөр хамааралтайг илэрхийлж байна. Регрессийн шинжилгээний үр дүнгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн үйл ажиллагаанд тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тэдний төлөөллийг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байна. Эцэст нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулах талаар бодлогын хэрэгжилтийг хангахын тулд тэдний нийгмийн оролцоог дэмжих мөн тэдэнд тулгардаг дээрх саад бэрхшээлийг арилгах шаардлагатайг харуулж байна.

References

Jean, J. B. McCarthy-Д, Diversity and Inclusion (97-109).

(2017). info@legalinstitute.mn: https://legalinfo.mn/mn/detail?lawId=208134

(2023). https://www2.1212.mn/.

(2024 оны September 04). gogo.mn: https://gogo.mn/r/9nw18-

Bank., W. &. (2011). World Report on Disability.

Chrys Mikan A. Del Rosario, F. J. (2024). Perceived Knowledge, Attitude and Practices of Employees

Towards Diversity and Inclusivity in the Workplace. International Journal for Multidisciplinary

Research (IJFMR), 1-44.

Diversity and Inclusion. (огноо байхгүй). J. B. Jean McCarthy.

Diversity, Equity, Inclusion and Belonging Guide: Developing inclusive and equitable workplaces in Queensland’s community services sector.

English for Teaching of Public . (2021). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан: https://legalinfo.mn/

Enkhzul.B, A. S. (2024). SOME CONCERNS REGARDING THE TEACHING OF ENGLISH FOR STUDENTS

WITH HEARING IMPAIRMENTS. Educational Research, 43-50.

Final story book MGL. (2002). Залуучуудын сэтгэгдэл, Залуучуудын Хөгжлийн Төв.-Д UNFPA.

Honneth, A. (1995). The Struggle for Recognition The Moral Grammar of Social Conflicts.

Kaja Brix, O. L. (2020). Understanding Inclusion within Diversity: Meaning, Model, and Practice.

Preprints (www.preprints.org), 1-19.

Myagmarsuren Orosoo, B. J. (2021). Language in education planning: Evaluation policy in Mongolia.

Journal of Language and Linguistic Studies, 17(3), 1608-1614.

Natalia E. Sudakova, O. N. (2019). Inclusion as a Modern Cultural Universal: Reflection and

Conceptualization. Journal of Social Studies Education Research, 212-235.

Nations, U. (2016). Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD).

Nations., U. (2006 ). Convention on the Rights of Person with Disabilities (CRPD) .

Novo-Corti, M. I. (2010). Attitudes Toward Disability and Social Inclusion: An Exploratory Analysis.

European Research Studies, Volume XIII, Issue (3),, 84-106.

Oliver, M. (1990). The Politics of Disablement.

People’s DailSummit, C. (1995).

Walraven, R. B. (2022). Diversity and inclusion on an organizational level: A case study on the

perspectives of Randstad employees.

Алтансүх, Б. (2018). "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт" судалгааны тайлан,

ХНХЯ. Улаанбаатар.

Бат-Эрдэнэ, Д. (2020). Оюутнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага.

Бат-Эрдэнэ, Д. (2020). Оюутнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага.

М.Мөнхзул. (2020). Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын зарим асуудал, түүнийг

шийдвэрлэх нь . "Хөгжлийн бэрхшээл судлал ба инноваци-2020", ЭШХ-ын эмхэтгэл-VII ,

(хуудсд. 204-222).

Хороо, Х. Б. (2023). Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал.

(2020). Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах, Оролцоог Нэмэгдүүлэх, Хөгжлийг

Дэмжих Үндэсний Хөтөлбөр. Монгол Улсын засгийн Газар.

Э.Оюунчимэг. (2019). МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ТОЙМ ШИНЖИЛГЭЭ. UNESCO.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. (2016 оны 2 сар 05). legalinfo.mn: https://legalinfo.mn/mn/detail/11711

Published

2025-05-28