Монголын боловсролын удирдлагын асуудал, шийдэл

Authors

  • Пүрэвжав Наваан Монгол Улсын Боловсролын Их Сургууль Author
  • Батчимэг Батцэнгэл Монгол Улсын Их Сургууль Author

Keywords:

үр ашиг, өөрийн мэргэжлийн удирдлага, засаглал, соёл

Abstract

Аливаа үндэстний тогтвортой хөгжил тухайн улсын төрийн дэглэм, боловсролын талаарх номлол, боловсролын удирдлагын мөн чанараас үлэмж хамааралтай. Иймээс боловсролын удирдлагын ухааны судлагдахуун нь төр, иргэний хоорондох боловсролын харилцаа буюу төрийн боломж, иргэний чадамжийн харьцаа юм. Боловсролын удирдлагын тогтолцоо иргэний сонголтоо хэрэгжүүлэхэд дэмжих, зөвлөх оролцоотой. Төрийн удирдлага нь боловсролын мэргэжлийн, иргэний нийгмийн, хүний өөрийн удирдлагын нэгдлийг хангаж түүнийг үр ашигтай засаглах зохицуулалтыг хэрэгжүүлнэ. Энэхүү удирдлагын үр дүн нь үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжил ба нийгмийн амьдралын түвшний нийцлээр хангагдах юм. Монголын хүн амын 43% нь ядуу амьдралтай гэсэн статистик байна. Үүний арван хувь нь заяагдмал, мөн арван хувь нь эрсдэлээс үүдэлтэй бол хорь гаруй хувийг нь ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын зохион байгуулалтаас олдмол шалтгаантай гэж таамаглаж болохоор байна. Байгаль, нийгмийн синергетик үзэгдлийг захиргааны болон мэргэжлийн кибернетик удирдлагыг хэрэгжүүлж үр ашигтай байлгах боломж улам бүр нэмэгдэж байна. Манай үндэсний боловсролын философи нь энэхүү шинэчлэлийн үндэслэл байх болно. Тогтолцоог улс орныхоо бодит байдалд нийцүүлэхдээ иргэний өөрийн удирдлагыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь тэдний насан туршдаа бие даан ажиллаж амьдрах, боловсрох чадамжийг бүрдүүлнэ. Иргэний чадамж бол улс орны хөгжлийн дотоод хүчин зүйл мөн.

References

Duguit, L. (1923). Law in the Modern State. Allen & Unwin.

Gendanjamts, H., Radnaa, Ch., Khashbaatar, A., Sanjmyatav, U., Meke, A., Namjildorj, S., & others. (1986).

Higher Mathematics. Ulaanbaatar: D. Sukhbaatar Print Plant.

OECD. (2021). Education at a Glance 2021: OECD Indicators. OECD Publishing.

UNESCO. (2021). Reimagining our futures together: A new social contract for education. UNESCO

Publishing.

UNESCO. (2022). Reimagining our futures together: A new social contract for education. Digital library.

Батсайхан, Б., Дэлгэржав, М. (2013). Сэтгэл судлалын бага тайлбар толь. Улаанбаатар: Соёмбо

принтинг ХХК.

Батсайхан, Б., Дэлгэржав, М. (2019). Боловсрол судлалын тайлбар толь. Улаанбаатар: Соём

бопринтинг ХХК.

Батхуяг, С. (2020). Боловсролын философи орчин үеийн үзэл санаа. Улаанбаатар: Соёмбо

принтинг ХХК.

Бэгз, Н., Пүрэв, О., Энхцогт, Н., Баттогтох, Д., Баярцэцэг, Б., Мягмар, П., бусад. (2012). Боловсролын философи. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Гомбосүрэн, Ц. (2020). Философи. Улаанбаатар: Артсофт ХХК.

Дорждагва, Т. (2010). Соёл судлал. Улаанбаатар: Битпресс ХХК.

Дуламрагчаа, Т. (2021). Судалгааны ажлын үндэс. Улаанбаатар: Адмон Принт ХХК.

Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо. (1987). Дээд, тусгай дунд боловсролтой

мэргэжлийн боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох үлгэрчилсэн арга

зүй. Улаанбаатар: Албан ажлын хэрэгцээнд.

Жамц, Л., Санжжав, Д. (2011). Ерөнхий сэтгэл судлал. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК.

Жон Дью. (2018). Ардчилал ба боловсрол, боловсролын философийн удиртгал. Улаанбаатар:

Мөнхийн үсэг ХХК.

Итгэл, М. (2018). Монголын боловсролын чанарын асуудалд. Боловсролын хүрээлэнгийн эрдэм

шинжилгээний бичиг, №23.

Молор-Эрдэнэ, С. (2013). Соён гэгээрэлд 100 ухаарал. Улаанбаатар: Монсудар.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын суурь

судалгааны төв. (2020). Үйл судлал. Улаанбаатар: Өөдрөг өнгө хэвлэлийн компани.

Оюундалай, Н., &Уянга, Ц. (2018). Когнитив сэтгэл судлал. Улаанбаатар: Сод пресс хэвлэлийн

үйлдвэр.

Пүрэвжав, Н. (2022). Боловсролыг засаглах ба прагматизм. Боловсрол судлал, 2022/07 (185).

Цахим хөгжил, Харилцаа холбооны яам. (2023). Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт

технологи (Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд)-д суурилсан үйлчилгээнүүдийн талаарх

харьцуулсан судалгаа.

Энхбаяр, Ж. (2018). Прагматизм ба постмодернизм. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Published

2025-05-28