ХҮҮХДИЙН ХЭЛНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР,ТУРШИЛТ, ҮР ДҮН(Хүүхдэд хэл зүйн байгуулал төлөвшүүлэх сургалтын жишээн дээр)

Authors

  • Цогт НАРАНЦЭЦЭГ МУБИС Author
  • Батсайхан МӨНХСҮЛД Боловсрол судлалын докторант Author

Abstract

Хэлийг өдөр тутмын харилцаандаа хэрэглэх нь зүйн хэрэг ч түүний зүй тогтол, хэл зүйн дүрмийг эзэмших нь өөр асуудал. Өнөөгийн нийгэм хүн бүрээс эх хэлний өндөр боловсрол шаардахгүй хэдий ч хүүхэд үгийн утгыг ойлгож, яриандаа оновчтой хэрэглэх чадвар эзэмшсэнээр сургуульд ороод амжилттай суралцах үндэс тавигдах юм. Хүн өдөр тутамдаа хэлний нэгжийг утгажуулах, хэлбэржүүлэн хувиргал үүсгэх, нийлэмжээр ухагдахууныг илэрхийлэх гэх мэт хэлний идэвхтэй, бүтээлч үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
Хүүхэд өгүүлбэрийн дэд гишүүдийг өгүүлбэрт оруулан хэрэглэх, нийлмэл өгүүлбэрийг зохиож хэлэх зэрэг чадвар нь тун мөхөс байдаг. “Хүүхдийн хэл ярианы хөгжил эрчимтэй явагдаж 4-7 насанд тогтворжин улмаар үйл үгийн цагийг ойлгож эхэлнэ. 4 наснаас дэлгэрэнгүй өгүүлбэрийг хэлдэг болно” гэх мэтээр гадны хэлний судлаачдын (Ф.А.Сохин 2002) судалгаанд тулгуурлан монгол 625 хүүхдийн яриан дахь хэл зүйн байгуулал төлөвших онцлогийг тодорхойлсон юм.
Бид энэхүү өгүүлэлдээ хүүхдийн ярианд хэл зүйн байгуулал төлөвшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, туршсан судалгааны үр дүнг танилцуулж байна.

Published

2024-04-22