ЦАХИМ ДААЛГАВРААР ӨӨРИЙН УДИРДЛАГАТАЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ БОЛОМЖ
Keywords:
Өөрийн удирдлагатай суралцахуй, цахим даалгавар, өөрийн үнэлгээ, сурлагын амжилт.Abstract
Сурагчдад бие даасан, идэвхтэй хүмүүжил, төлөвшил олгох явдал сургалтын аль ч байгууллага, эцэг, эх, багшийн нэгдүгээр зэргийн зорилт байдаг бөгөөд үүний нөхцөлийг илрүүлэхийн тулд сурагчдаас өөрийн удирдлагатай суралцахуйн байдлыг илрүүлэх асуулга судалгаанд 83.9 хувьтай байгаа нь тогтоогдсон. Өөрийн удирдлагатай суралцахуйг үнэлэх 12 шалгуур үзүүлэлт тус бүрийг кронбах a найдвартай байдлыг тогтоосон бөгөөд эдгээр шалгуурын нийт найдварын зэрэг нь 0.95 буюу онц сайн найдвартай шалгуур үзүүлэлт байна. Ахлах ангийн сурагчдыг цахим даалгавраар өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжих боломжийг туршиж хэрэгжүүлэн Гаррисон боловсруулсан загвараар туршилт, судалгааны үр дүнг тооцоолсон. Үүнд: Өөрийн удирдлагатайгаар суралцах туршилт 1 нэгжээр нэмэгдэхэд сурагчийн өөрийн удирдлагатай суралцах үзүүлэлт 4.2 хувиар нэмэгддэг, туршилт 1 нэгжээр нэмэгдэхэд сурагчийн сурлагын амжилт 1.8 хувиар нэмэгддэг байна. Сурагчдын туршилт судалгааны үр дүнгийн өөрийн удирдлагатай суралцах үзүүлэлт шалгахын тулд корреляцийн шинжилгээ хийж үзэхэд 69.7 хувь шууд хүчтэй хамааралтай, ач холбогдлын утга 0 буюу ач холбогдол өндөртэй, сурагчдын сурлагын амжилт шалгахын тулд корреляцийн шинжилгээ хийж үзэхэд 65.8 хувь шууд хүчтэй хамааралтай, ач холбогдлын утга 0 буюу ач холбогдол өндөртэй илтгэж байна. Түүнчлэн туршилт судалгааны үр дүнд сурагчдад өөрийн удирдлагатай суралцахуй 8.2 хувиар ахисан байна.
References
Эрдэнэбат,П. (2003), "Оюутны сургалтын үнэлгээг боловсронгуй болгох нь" Дархан хот, Докторын нэг сэдэвт бүтээл, 28 тал
Knowles,M. (1975). Self-Directed Learning: A Guide for Learners and Teachers. Chicago, IL: Follett Publishing Company.
Duit, R. Zur Rolle der konstruktivistische Sichtweise in der naturwissenschaftsdidaktischen Lehr-und Lernforschung. Zeitschrift fuer Paedagogik 41, 905-923
Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаар тушаалтын нэгдүгээр хавсралт
"Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
Монгол улсын төрөөс баримтлах бодлого /2014-2024 он/