ДЭЭД МОНГОЛЫН УРТЫН ДУУ CУДЛАЛЫН ТОЙМ

Authors

  • Ян.Бүргэд ШИНЖИЛЭ СУИС-ийн докторант Author
  • Цэрэн ЧУЛУУНЦЭЦЭГ СУИС Author

Abstract

Дээд монгол гэдэгт Хөхнуурын монгол, Төвдийн монгол, Цайдамын монгол гэсэн газар орныг хамруулан нэрлэдэг. Мөн хүн амын олонх овог угсаатныг үндэслэн Хошууд монгол гэж хэлэх тохиолдол бий. Дээд монголчууд аман зохиолын баялаг өвтэй бөгөөд түүний дотор уртын дуу чухал байр суурь эзэлдэг. Дээд монголчууд ардын дуугаа ут (урт) дуу, ахар (богино) дуу гэж ялган нэрлэдэг [1]. Тэрхүү урт аятай, өөдрөг өнгө аястай урт дуугаа баяр наадам, найрын үед дээдлэн дуулдаг. Ахар дуу гэдэг нь богино аятай, голдуу залуучуудын хайр сэтгэлийг илэрхийлсэн амрагийн уянгат дууг хэлдэг гэж ойлгож болно. Түүний дотор уртын дуу нь ойрад монголчуудын уртын дууны уламжлалыг өвлөн хадгалснаас гадна өөрийн гэсэн орон нутгийн онцлогтой байдаг. Бид энэхүү өгүүлэлдээ Дээд монголын уртын дууны судлагдсан байдлын талаар авч үзлээ.

References

Хасцэцэг, Б. (2023). Дээд монголын уртын дууны судлал. БНХАУ: Өвөр Монголын Үндэстний хэвлэлийн хороо. x.80

Наранбат,Ү., Ринчин,Д. (1979). Монгол ардын дуу: таван зуу. БНХАУ: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. х.1613-1841

Оюунбилиг,Б. (1991). Хайши ардын дуу. БНХАУ, Хөхнуур муж. Хайшигийн ардын аман зохиолын хороо.x.130

Цэрэнбал,Н., Гүнрэгмаа. (2000). Дээд монголын ардын дуу. БНХАУ: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. x.200

Чойжав, Ч., Хун Бин. (2000). Сүбэй монгол ардын дууны түүвэр. (Дотоод хэвлэл). x.120

Үсрэнгүй, Л.(2008). Дээд монголын ардын аман зохиолын чуулган. БНХАУ: Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо. x.170

Эрдэнэбилиг., Үсрэнгүй,Л. (2008). Дээд монголын ардын аман зохиолын судлал. БНХАУ: Үндэстний хэвлэлийн хороо. x.80

Еүвэ жин (Л.Үсрэнгүй). (2012). Цайдам ардын соёл-Хайшигийн бодисын бус соёлын өв. БНХАУ: Хөхнуурын ардын хэвлэлийн хороо. x.78

Норомпил. (2010). Хөхнуурын тайж нар ёс заншил. БНХАУ: Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. x.205, 215, 232

Лувсанжамба, (2014). Дээд монголын уламжлалт хурим ардын дуу ерөөл магтаал. БНХАУ: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. x.161

Хасцэцэг,Б. (2019).Дээд монголын ардын дууны удамшилт дуулахуй, жич уламжлалын судлал. БНХАУ: Шинжааны ардын хэвлэлийн хороо. x.70

Бүрэнбаяр,Ч. (1986). Дээд монголын ардын аман зохиолын дээж бичиг. (Дотоод хэвлэл). x.38

Цуй Лин Лин. (2006). Тайж нар монголчуудын ёс заншил ба түүнд холбогдох дуу хөгжим. БНХАУ: Бээжингийн Үндэстний Их сургуулийн хэвлэлийн хороо. x.274

Номунсан, У. (2018). Дээд монголын уртын дууг морин хуураар хөгжимдөх арга барил. МУ-ын СУИС-д урлаг судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл. Монгол Улс: Улаанбаатар.

Хөхмөчир. (2023). Дээд монголын ‘Хүлгийн шинж’ уртын дууны судалгаа. МУ-ын СУИС-д урлаг судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл. Монгол Улс: Улаанбаатар.

Published

2025-01-06