ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ БЭЛТГЭЖ ИРСЭН БАЙДАЛ, ШИНЭЧЛЭХ АРГА ЗАМ

Authors

  • Рэнцэндорж ТЭРГҮҮНЦЭЦЭГ “Орхон” Их сургууль Author

Abstract

Энэхүү өгүүлэлд Монголын их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний өнөөгийн байдал, тэдний сургалт арга зүйн төлөвшил, түүнийг дээшлүүлэх асуудлыг хөндсөн болно. 1990 оноос өмнө Монгол улсад дээд боловсрол эзэмшүүлдэг зургаахан сургууль байсан бөгөөд тэдгээр нь төрийн мэдэлд үйл ажиллагаа явуулдаг, төрөөс санхүүждэг системтэй байжээ. Тус оронд чөлөөт зах зээлийн харилцаа бий болсон 1990-ээд онд нийгмийн оюун санаанд гарсан томоохон дэвшлийн нэг бол хувийн хэвшлийн сургуулиуд маш олноор байгуулагдсан явдал мөн. Тэдгээр сургуулийн тоо 185 болтлоо өссөн гэж албан ёсны бүртгэлд тэмдэглэгдсэн байдаг. Тэрхүү хувийн болон улсын, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудад 5000-7000 орчим багш багшилж ирсэн бөгөөд тэдний мэдлэг боловсрол, заах ур чадварыг системтэй дээшлүүлэх механизм байхгүйгээс багшлах боловсон хүчний бэлтгэлийн асуудал урсгалаараа явж ирсний уршгаар төгсгөж гаргасан мэргэжилтнүүд ажлын байранд гологдох, нийгмийн эрэлт шаардлагыг хангахгүй байх зэрэг сөрөг үр дагавар гарч буйн учир үүнийг даван туулах талаар зохиогч өөрийн санал дүгнэлтийг дэвшүүлжээ.

References

Бор,Б ба бусад. (2008). Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал. Улаанбаатар.

Мөнхбат,Л., Тамир,Ч. (2013). Монголын дээд боловсролын бодлого: Үнэлгээ ба шинжилгээ. Улаанбаатар.

Сүхбат,Г. (2014). Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. meds.gov.mn mecss.gov.mn

Published

2024-08-20