СУРАЛЦАГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХАД ОЛОН ТАЛТ ОЮУНЫ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ

Authors

  • Мөнхбат БУЛГАНЦЭЦЭГ МУБИС–ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль Author
  • Лхагва ЭНХБАЯР МУБИС–ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль Author

Abstract

Хэлний боловсролоор дамжуулан олон талт оюуны чадварыг хөгжүүлснээр хүүхэд бүрт нуугдмал байдаг авьяас, чадварыг илрүүлэхэд англи хэлний багш нар тодорхой үүрэг гүйцэтгэж чадна. Энэ судалгаа нь англи хэлний багш нарт АНУ-ын эрдэмтэн Ховард Гарднер, доктор Каган нарын боловсруулсан олон талт оюуны чадварыг хөгжүүлэх онолын үзэл баримтлал, гол санааг танилцуулж, суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэх дасгал даалгаврыг англи хэлний сургалтад хэрэглэх, цаашид түгээн дэлгэрүүлэх зорилготой. Уг судалгааны эхний хэсэгт 2017-2018 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн багш нарт олон талт оюуны чадварыг хөгжүүлэх онол, арга зүйг хэрхэн тайлбарлан таниулсныг та бүхэнд хүргэж байна. Судалгааны хоёрдахь хэсэгт Америкийн эрдэмтэн доктор С.Каганы боловсруулсан олон талт оюуны чадварыг хөгжүүлэх зарим дасгал даалгаврыг багш нар багаараа гүйцэтгэж онолыг практик хэрэглээтэй хэрхэн холбосон талаар танилцуулна. Сургалтын явцад багш нар шинэ мэдээллийг англи хэл дээр хүлээн авч өөрсдийн санал бодлыг илэрхийлэхийн зэрэгцээ доктор Каганы боловсруулсан хүүхдийн оюуны чадварыг хөгжүүлэх дасгал даалгаврыг англи хэлний хичээлд хэрэглэх нь чухал гэсэн ойлголттой болов. Энэ өгүүллийн сүүлийн хэсэгт судалгааны явцад хийсэн ажиглалт болон багш нараас авсан фокус бүлгийн ярилцлагад тулгуурлан санал зөвлөмжийг дэвшүүлэв.

References

Батмөнх, Ц. (2008). Гадаад хэлээр ярьж сургах онол, аргазүй. Улаанбаатар.

Түмэндэмбэрэл, Д., Гита Штейнер Хамси ба бус. (2013). Судалгаа хийх аргазүй. Улаанбаатар.

(2017). Хэл ба сэтгэхүй. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи. Улаанбаатар: Батхийморь ХХК.

Dr. Spencer Kagan. (2017). Brain-Friendly Teaching. Каgan Publishing.

Цахим эх сурвалж

https:((www.kaganonline.com(catalog(BKBF(BKBF_Intro.pdf

https:((www.kaganonline.com(...kagan(...(Kagan-Structures-for-English-Language-Le

https:((www.kaganonline.com(...(The-Essential-5-A-Starting-Point-for-Kagan-Cooper...

https:((www.kaganonline.com(...kagan(...(Kagan-Structures-A-Miracle-of-Active-Eng..

https:((www.kaganonline.com(free_articles(dr_spencer_kagan(ASK38.php

Published

2024-07-08