ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Authors

  • Бат-Өлзий СУВД-ЭРДЭНЭ Дархан-Уул аймаг, Технологийн сургууль Author
  • Лхүндэв АМГАЛАН ШУТИС, Гадаад хэлний институт Author

Abstract

Эрдэм мэдлэг олгох хүчин зүйлсийн эхэнд түүнийг олгогч багш болон шавийн билиг чанар ордгийг дорнын сэтгэлгээнд туйлын нягтаар боловсруулсан байдаг нь гэгээрүүлэхүйн барилдалгат ёсны үндэс болдог ажээ (Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж). Их дээд сургуулийн багш бол эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, их сургуулийн үнэ цэнэ- алтан фонд гэж тодорхойлсон байдаг. Иймд их сургуулийн багш өндөр мэдлэг, ур чадвартай, тасралтгүй хөгжиж байж оюутнуудад чанартай, үр өгөөжтэй боловсролын үйлчилгээ үзүүлж чадна. Даяаршил, өдөр тутмын амьдрал дахь мэдээллийн технологийн хэрэглээний өсөлт нь ялангуяа 21-р зууны инженерээс өөр шинэ дадал, чадамж эзэмшсэн байхыг шаардаж байна. Дэлхийн олон орны их, дээд сургуулиудад сургалтын арга технологийн шинэчлэлтийн хувилбар болгон сонгоод байгаа “CDIO санаачилга”-ын CDIO стандартын 9 ба 10- т багш нарын хувь хүний чадамж , сурган заах арга зүйн чавдарыг дээшлүүлэх тухай үйл ажиллагааг тусгасан байна. Үүнтэй уялдуулан сургалтын дэвшилтэт арга технологийг хэрэглэхийн тулд багш нараа бэлтгэх, хөгжүүлэх шаардлага их дээд сургууль бүрийн өмнө тулгарч байна. Багшийн хөгжил гэдэг нь нэг талаас өөрсдийн үйл ажиллагааны үүрэг чиглэл бүрт харгалзах чадамжуудыг сайтар эзэмшихийг хэлнэ. Энэ өгүүлэлдээ багш нар тасралтгүй хөгжиж чадаж байгаа эсэх, ажлын байрандаа хөгжих боломж байгаа эсэхийг судлан санал бодлоо хуваалцахыг зорилоо.

References

(2013). Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж. БСШУСЯ

Даваа,С. ба бусад. (2015). “Их дээд сургуулийн багшийн хөгжил” төслийн тайлан. БШУЯ.

Нигматов З.Г. (2015). Теория и технология обучения в высшей школе.

(2014). Чанартай боловсрол хөгжлийн баталгаа. хх 36

Borrego and Henderson (2014 ).

http:((www.cdio.org (implementing –cdio standards)

Published

2024-07-08