БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ - ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТҮЛХҮҮР

Authors

  • Галсан-Ёндон СҮХБАТ Аварга дээд сургууль Author

Abstract

Дээд боловсролын зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэхэд оршино. хэмээн Дээд боловсролын хуульд (2023) зааж, Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогод 2012-2016, (2012 он) Бүтээлч хандлага, эрдмийн чөлөөт эрэл хайгуулыг урамшуулах гэж онцолсон нь манай өнөөгийн нийгэмд бүтээлч хандлагатай, сэтгэлгээтэй дээд боловсролтой хүн хүчин нэн шаардлагатай байгааг хуульчилсан байна хэмээн ойлгож болно. Тэгвэл ухаант хүний амьтнаас ялгагдах нэгэн гайхамшиг нь түүний сэтгэлгэлгээтэй холбоотойг эрдэмтэн судлаачид нотолсон болой. Хүмүүний олон төрлийн сэтгэлгээ байдаг ч түүний дотроос хамгийн гайхалтай нь бүтээлч сэтгэлгээ хэмээн зарим эрдэмтэд үзэж байна. Үүнээс үүдэн бид бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?Энэ сэтгэлгээ ямар онцлогтой вэ? Бүтээлч сэтгэлгээ” нь чухамдаа дээд боловсролын шинэчлэлийн түлхүүр ойлголт байх боломжтой юу? Хэрвээ тийм бол хэрхэн энэ сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ? ямар үндсэн арга зам байна вэ?. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж амжилтанд хүрсэн ямар хүмүүс байна вэ ? тэдний нууц нь юу вэ ? гэсэн асуултууд урган гарах бөгөөд үүнд хэвлэлийн тойм ашиглан өгүүллэл бичиж асуудал дэвшүүлсэн дүгнэлт: Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь асуудалд шинэ шийдэл гаргахын тулд асуудлыг янз бүрийн, бүтээлч өнцгөөс харж, зөв ​​арга хэрэгслийг ашиглан үнэлж, төлөвлөгөө боловсруулан зохион бүтээх мэдлэг чадвар, хандлагыг өвөрмөц аргаар нэгтгэх цогц чадамж ажээ. Бүтээлч (бүтээлч) сэтгэлгээ нь ухаант хүмүүний хамгийн шилдэг сэтгэлгээний хэлбэр болох тул боловсролын зорилгыг амжилттай шийдэрлэхэд онцгой ач холбогдолтой суралцахуйн үйлийн үндэс болой. Гоц ухаануудын амьдралын замналаас үлгэр авч өөрөө өөрийгөө өөрчлөх түлхүүр “Бүтээлч сэтгэлгээг“ суралцахуйн үйлдээ хөгжүүлж, хэвшүүлж чадвал Дээд боловсролын зорилго амжилттай биелэх боломтой. хэмээн дүгнэснээ уншигч танаа толилуулж байна.

References

Боловсролын багц хууль (2023)

Дээд боловсролын хууль (2023)

Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого 2012-2016, (2012 он)

Н.И. Чернецкая Творческое мышление как высшая форма мышления www creative thinking.png

https://psychologyjournal.ru/stories/tvorcheskoe-myshlenie/

https://rockcontent.com/blog/creative-thinking-skills/

https: //bataabaatar.blogspot.com/2015/03/blog-post_29.htmlй

https://psychologyjournal.ru/stories/tvorcheskoe-myshleni

http://www.marketresearch.mn/attachments/article/

http://www.skillsyouneed.com

http://creativemongolia

Published

2024-07-05