СӨБ -ЫН 5 НАСТАЙ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙ, НИЙГЭМШИЛ, БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ОНЦЛОГ

Судалгааны үр дүнгээс

Authors

  • Цэрэндорж ЛХАГВАСҮРЭН Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

БСҮХ нь 2020-2023 онд 3-17 насны Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг зохион байгуулсан. Энэ судалгаагаар бид 3-5 насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжлийг нас тус бүрийн онцлогт тохирсон арга зүйгээр даалгавар, сорил тус бүрийг хүүхдээр гүйцэтгүүлэн үр дүнг нь Лайкартын шкалаар 5 түвшинд авч үзлээ. Судалгаанд хамрагдсан хүүхдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан санамсаргүй түүврээр сонгосон. Судалгааны мэдээллийг статистик боловсруулалтын SPSS -25 болон хамаарал нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзлээ. Бид энэхүү өгүүлэлдээ 5 настай хүүхдийн онцлогийг авч үзлээ.

References

Боловсролын хүрээлэн. (2018). “Монголын хүүхэд, залуусын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” шинжлэх ухаан, технологийн төслийн тайлан. 2013-2017. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2022). “Монголын хүүхдийн цогц хөгжлийн оношилгооны суурь судалгаа” суурь судалгааны төслийн тайлан. Улаанбаатар.

Published

2024-07-05