ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН УЛСЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ

Authors

  • Баатар БУЯНЖАРГАЛ МУБИС, БСС Author
  • Батсайхан ЖАВЗАНДУЛАМ МУБИС-СӨБС Author

Abstract

Энэхүү чанарын судалгаа нь хотын захын хороололд байрладаг улсын цэцэрлэгт ажиллаж буй багш нарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх зорилготой бөгөөд энэхүү судалгаанд “хагархай цонхны онол”-ыг ашигласан болно. Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлоготой холбоотой баримт бичгийн шинжилгээ хийж, гэр хорооллын бүсэд байрладаг улсын 24 цэцэрлэгийн эрхлэгч, 24 багш, 24 эцэг эхээс цасан бөмбөлөгийн (snowball sampling) аргаар мэдээлэл цуглуулж, ганцаарчилсан ярилцлага хийн, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд багшид тулгарч буй бэрхшээлийн цаад учир шалтгааныг тодорхойлоход хувийн санхүүгийн нөхцөл, байгууллага хоорондын уялдаа, эцэг эхийн оролцоо хандлага, ажлын хэт ачаалал, хүний нөөцийн хомсдол зэрэгтэй холбоотой өгөгдөлийг үр дүнгийн хэсэгт ангилан тайлбарласан. Эдгээр бэрхшээл нь бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад багш идэвхгүй оролцоход хүргэдэг зан үйлийн хандлагаар илэрдэг бөгөөд энэ хандлагыг тоохгүй орхивол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд хүчирхийллийн далд хэлбэрүүдийг даамжруулахад хүргэх эрсдэлтэйг хагархай цонхны онолоор тайлбарлав. 

References

(2019). “Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл” криминологи судалгааны тайлан.

Broken windows thesis. (огноо байхгүй). Oxford Reference. doi: from https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095529130.

Broken windows thesis. (огноо байхгүй). Oxford Reference. doi:https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095529130.

Simple Qualitative Analysis Software. (огноо байхгүй). https://www.quirkos.com/-ээс гаргасан

БЗДЗДТГ. (2023 оны 10). Гаргасан Төлбөргүй холбоос, Баянзүрх дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал: https://bzd.ub.gov.mn/statistik-medeelel-аас

(2022/2023). Боловсрол шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээлэл. гаргасан төлбөргүй холбоос, https://www.meds.gov.mn/post/134643-аас

БСШУСЯ. (2019). А/430 дугаар тушаалын гуравдугаар хавсралт. Улаанбаатар.

БШУЯ. (2020). Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж. Улаанбаатар.

Навч,Т., Нандинцэцэг,Ө., Ган-Од,Ө., & Хулан,Ц. (2020). Нийслэлийн нэгдсэн дүн. Улаанбаатар: Би Си Ай.

Ган-Өлзий,Ө. (2023 оны 9 22). Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга: Үл хайхрах хүчирхийлэл хамгийн түгээмэл тохиолдож байна. news.mn.

(2023-2024). Сургуулийн өмнөх боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134643-аас

Хууль зүй дотоод хэргийн яам. (2019). Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын A/380 дугаар хамтарсан тушаал. (2017 оны 10 4).

Хүн ам орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого . (2020). нийслэлийн нэгдсэн дүн.

Хүүхэд хамгааллын тухай хууль. (2016). УИХ. УБ. https://legalinfo.mn/mn/detail?lawId=11710

Цагдаагийн ерөнхий газар. (2019). Бүртгэгдсэн гэмт хэргийн бүртгэл:

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж. (2020). хууд. 87.

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж. (2020).

Эрүүл мэндийн үзүүлэлт. (2019).

Published

2024-07-04