“EDRAW MIND MAP” ПРОГРАМЫГ СУРГАЛТАД ХЭРЭГЛЭХ НЬ

Бага боловсролын жишээн дээр

Authors

  • Дорж ЭРДЭНЭТУЯА Архангай, Багшийн сургууль Author

Abstract

Боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологийг багш мэргэжилтэй хэн бүхэн чадварлаг эзэмшиж, сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах, сургалтын технологи, заах арга зүйгээ хөгжүүлэх, өөрчлөх, мэдлэг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжийг байнга эрэлхийлэх шаардлагатай болж байна.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд нийгмийн хэрэгцээ, шаардлага, боловсролын салбар дахь шинэчлэлийн үйл ажиллагаанд нийцүүлэн боловсролын байгууллагууд боловсролын нээлттэй эхийг ихээр сонирхож сургалтад ашиглах болсон. Гэсэн хэдий ч нээлттэй эхийг сургалтад ашиглахад багш нарын МХТ-ийн мэдлэг чадвар, харилцан адилгүй байна. Ялангуяа СӨБ-н болон бага ангийн багш нарын энэ талын мэдлэг төдийлөн сайн биш байгаа тул энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын МХХТ –ийн мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн суралцагчдад сонирхолтой, үр дүнтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх, идэвхтэй оролцоонд хамруулдаг зэргээрээ мэдээллийн технологи ашигласан сургалт нь үр дүнтэй.

Энэхүү өгүүллээр нээлттэй эхийн Edraw Mind map програмаар бага боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулан, оюутнуудын багшлах дадлагын үеэр туршсан үр дүнг харуулна.

Судалгаанд ярилцлага, туршилт, ажиглалтын судалгааны аргуудыг хэрэглэсэн болно. Судалгаанд МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн бага боловсролын багшийн 4-р курсийн оюутнууд Дархан, Орхон аймгийн 1-р ангийн сурагчдыг хамруулсан.

References

Батханд,Т. (2013). Office Word 2010 бие даан судлах. Улаанбаатар.

Константинов Н.А и др. (1982). История педогогики. Москва.

Оюунцэцэг,Д нар. (2004). Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй. Улаанбаатар.

Оюун,Т. (2005). Хичээл хоорондын холбоог сурах аргын түвшинд хэрэгжүүлэх нь. Улаанбаатар.

Сувдмаа,Т. (2005). Цахим сургалт. Улаанбаатар.

Чулуунцэцэг,О. нар. (2008). Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй. Улаанбаатар.

http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=170&Itemid=198

Honha.blog.banjig.net/index.php?page

http://undergraduate.num.edu.mn/Teaching/Theory.pdf

http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=115

http://www.edrawsoft.com

http://www.Yahoo.com

Published

2024-07-02