11-14 НАСТАЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЗАРИМ ОНЦЛОГ

Authors

  • Ганболд БҮРЭНЖАРГАЛ Боловсролын хүрээлэн Author

Keywords:

бие бялдар; өсвөр нас; нийгэмшил; танин мэдэхүй.

Abstract

Хүүхдийн насны үечлэлийг физиологийн талаас, эрүүл мэндийн талаас, хөдөлмөрийн, хууль эрх зүйн талаас, боловсрол эзэмших нас зүйн талаас гэх мэт олон шинжлэх ухаан өөр өөрийн салбарын онцлогтойгоор авч үздэг. Бид энэ удаа бие бялдар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд олон өөрчлөлт орж эхэлдэг шилжилтийн нас буюу 11 -14 насныхны талаар авч үзлээ. Тодруулбал, энэ нас нь физиологийн талаас хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн чухал үе бөгөөд насанд хүрэгчдийн үүрэг хүлээх бэлтгэлжилтийн үе гэж үздэг. Уураг тархины төвүүдийн эрчимтэй хөгжил нь юмсыг учир шалтгаан, холбоо хамааралд нь таних чадвартай болдог. Танин мэдэхүйн талаас энэ насанд хүүхдүүд олон зүйл сонирхож эхэлдэг ба шүүн  тунгаах сэтгэхүй эрчимтэй хөгжиж эхэлдэг байна.

References

Боловсролын хүрээлэн. (2018). Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн онол, арга зүйн асуудал. Судалгааны тайлан. Улаанбаатар.

Монголын хүүхдийн ордон. (2018). Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд. Улаанбаатар. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл.

https://www.aacap.org/

https://www.cdc.gov/

Published

2024-06-27