СУРАГЧДЫН ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАРТ ИНТЕРНЭТ НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖ

Authors

  • Батмөнх ЭНХБАЯР Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

БСҮХ нь БШУЯ-ны захиалгаар 2019-2021 онд “Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг тогтоох суурь судалгаа”-г 3-17 насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлог, нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх зорилготой судалгааг хэрэгжүүлсэн юм. Судалгаанд Улаанбаатар хот, 5 аймгийн нийт 5000 гаруй хүүхэд оролцсон ба үүний 4019 нь ЕБС-ийн 6-17 насны сурагчид хамрагдсан ба энэхүү судалгааны ЕБС-ийн хүүхдийн гэр бүлийн орчинд интернэттэй эсэх нь тэдний танин мэдэхүйн чадваруудтай холбоотой гарсан судалгааны үр дүнг танилцуулж байна.

Судалгааны үр дүнгээс харахад, хүүхдийн танин мэдэхүйн чадвар болох мэдээллийг хүртэж хүлээж авах, тогтоох, үгийн утгыг тайлбарлах, ярих чадварт тодорхой хэмжээний нөлөөтэй болох нь статистик үр дүнгээс харагдаж байна.

Published

2024-06-26