БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСЫН БОЛОВСРОЛ

Authors

  • Базарсүрэн БАЯРМАА Translator

Abstract

Европт оршдог Литва буюу албан ёсны нэршлээр Бүгд Найрамдах Литва Улс нь Европын Балтын гурван орны нэг бөгөөд хойд талаараа Латви, зүүн талаараа Беларусь, баруун урд талаараа Польш, Орос улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгисээр хүрээлэгддэг. Литва улс 1990 онд тусгаар тогтнолоо сэргээснээс хойш нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд асар хурдацтай өөрчлөлтүүд гарсан. Тус улс нь 1991 онд НҮБ-д элссэн бөгөөд 2004 онд Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болсон нь улс төр, эдийн засаг, бэлгэдлийн хувьд асар их ач холбогдолтой үйл  явдал болсон гэж тэмдэглэжээ.
БНЛитва улсын Засгийн газраас 2020-2024 гэсэн дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулж, үндсэн зорилтуудаа тодорхойлсон. Эхний эрхэм зорилгыг "Литвийн бүх ард түмэн нэг гараанаас эхэлнэ” хэмээгээд үүний хүрээнд тодорхой зорилтуудыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлэв.

References

Ministry of Education, science and sports of Lithuania. (2022). Education in the Republic of Lithuania

Ministry of Education, science and sports of Lithuania. (2020). Ongoing reforms and policy developments.

Published

2024-06-26