ҮЗЭМЧИН УРТЫН ДУУГ ЗААН СУРГАХ АРГЫН ЗАРИМ АСУУДАЛД

Authors

  • Алтан-Уул ТОГТОХ Author

Abstract

Монголчуудын үнэт өв – уртын дууны тухай судалгааны бүтээлүүд ар араасаа гарч, судлаачид, эрдэмтэд төрж байна. Гэвч Монгол туургатны доторх олон янзын өнгө төрхийг бүрдүүлж, монгол хэл, соёлын үнэт нандин өвийг дотроо тээсэн тодорхой угсаатан ястнуудын уртын дууг судалгааны түвшинд төдийлөн нээн гаргаж ирээгүй байна. Монголчууд өнөөдөр дэлхий нийтийн техник технологийн хурдтай хөгжилтэй хөл нийлж, даяаршлын эрин зуунтай нэгдэж амьдрах нь зүй ёсны хэрэг болж байна. Тийнхүү даяаршихын хэрээр уламжлалт соёл, ёс заншил, түүний дотор тодорхой угсаатан ястны соёлын үнэт өв мартагдан алдагдах эрсдэл улам бүр тулгарсаар байна.

Бид энэхүү сэдвийн хүрээнд хил дамнан оршиж буй үзэмчин монголчуудын уртын дуунд эзлэх байр суурь, уламжлагдан ирсэн байдал, түүний өвөрмөц онцлог, хөг аялгуу, яруу найргийн утга бэлгэдэл, дуулах ур ухаан, хэв намбыг судлан үзэмчин уртын дууны заан сургах аргын зарим асуудлыг хөндсөн болно.

References

Алимаа,А. (2012). “Уртын дууны төрөл зүйл, тархалт, хувилбарын онцлог”. Улаанбаатар.

Бадраа,Ж. (1989). Уртын дууг уламжлахад анхааръя, “Монголын хөдөө” сонин. 138-148-р тал.Улаанбаатар.

Батмэнд,Б. (2007). В.Batumendü, Mongγol arad-un urtu-yin daγuu-yin uraliγ-tu Norbubanjad-un kigsen sinečilel, -“Mongγol urtu-yin daγuu-yin olan ulus-un yarilčaγan-u tabčang-un sildeg ögülel-ün tegübüri”, öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a, Kökeqota. х.81-92.

Дугаржав,М. (1934). Үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай, “Үндэсний соёлын зам” сэтгүүл. Дугаар 1. 24. х.17-18. Улаанбаатар.

Гэрэлтү. (2000). Уртын дууг дуулах эрдэм ухаан. Улаанбаатар.

Дорждагва,М. (2019). “Өвөр монголчуудын уртын дууны өв” (CD-тэй). х.222. Улаанбаатар.

Жанцанноров,Н. (2005). Уртын дууны уламжлалт нэр томьёоны гаргалгаа. Улаанбаатар.

Зуланцэцэг, (1997). Julančečeg, Urtu-yin daγuu daγulaqu uraliγ-un sudulul-i čingγadqaǰu, ündüsüten-ü kögǰim-ün delgeren kögǰikü-yi akiγuluy-a, -Öbür Mongγol-un “Tala-yin denǰi” sedkül, Kökeqota. №1.

Норовбанзад,Н. (1986). Уртын дууг дуулах арга барил, -“Соёл урлаг” сэтгүүл. Дугаар 2. х.22-24. Улаанбаатар.

Тулгуур, (2007). Tulγaγuri, “Mongγol urtu-yin daγuu” bükü ulus-un degedü surγaγuli-yin ǰiγaqu material, Kökeqota.

Уртнасан,Н. (2013). Монгол үндэстний уртын дуу. Улаанбаатар.

Сэцэнбилиг. (2007). Sečenbilig, Oyutad-tu urtu-yin daγuu daγulaqu ur-a ǰüi-yi eǰemsigülkü ündüsün element-üd, -“Mongγol urtu-yin daγuu-yin olan ulus-un yarilčaγan-u tabčang-un sildeg ögülel-ün tegübüri”, öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a, Kökeqota. х.255-285.

Тэрбиш,Д. (1973). Уртын дууг заах тухай анхааръя, “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл, х.105-125. Улаанбаатар.

Энэбиш,Ж. (2008). Уртын дуу бол үндэсний дуулаачийн урлагийн сонгодог дэг сургууль мөн, -“Монголын хөгжим судлалын дээж бичиг”. Дугаар16. Улаанбаатар.

Published

2024-06-26