БОЛОВСРОЛЫН МӨН ЧАНАРЫГ БЭЛГЭДЛЭЭР ИЛЭРХИЙЛЭХ НЬ

Authors

  • Надмид БЭГЗ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

Боловсрол, түүний мөн чанар, хүн боловсролыг эзэмших үйл явц, үе шатыг хялбар ойлгомжтой дүрс тэмдгээр бэлгэдэн харуулах оролдлого эртний уламжлалтай. Эдгээр бэлгэдэл нь утга агуулга, илэрхийлэх хэлбэрийнхээ хувьд цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж иржээ. Одоо үед боловсролын тухай ойлголт өргөжиж, ухагдахууны багтаамж, утга агуулга нь нэн гүнзгийрч байна. Энэ хэрээр Дэлхийн олон оронд боловсролыг улам ч олон янзаар бэлгэдэж тэмдэглэх болов. Энэ нийтлэг хандлага сүүлийн үед манайд ч реклам, чимэглэлийн сэтгэлгээний хөгжилд тусгалаа олж байна.

Бид ч бас хүний танин мэдэхүйн зүй тогтлыг судлаж, олж мэдсэн хэмжээндээ сургалт, боловсролын үйл ажиллагааны онцлог, мөн чанарыг монгол хүнд ойлгомжтой, ойр дөт байдлаар төсөөлөн харуулах бэлгэдлийн хувилбарыг энэ өгүүллээр санал болгож байна. Энэ бэлгэдэл нь бие биесийг дотроо багтааж, цаашид алсран холдож буй гурван гурвалжингаас тогтох хамгийн энгийн дүрс юм. Энэ нь суралцагчаас боловсрол эзэмших үйл явцын дараалал ба хувь хүн, нийгмийн хөгжилд боловсролын гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдлыг бүрэн дүүрэн, товч тодорхой харуулах боломжтой гэж үзэж байна.

Published

2024-04-16