СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОЮУН УХААНЫГ СУДЛАХ TEI-SF ТЕСТИЙН СЭТГЭЦ ХЭМЖИЛ ЗҮЙН АСУУДАЛ

Authors

  • Гантөмөр ЭНХЖАРГАЛАН МУИС-ийн ШУС Author

Abstract

Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан бол бие хүн өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг таньж мэдэх, удирдах болон өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаандаа зохицуулан хэрэглэх тухай асуудал юм. Энэхүү ухагдахууныг эрдэмтэд судлан тодорхойлохдоо үндсэн хоёр чиглэлийг баримталдаг. Нэг талаас сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан бол оюуны чадвартай уялддаг тул объектив байдлаар, танин мэдэхүйн чадварт суурилсан тест ашигладаг чиглэл байхад нөгөө талаас сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан бол бие хүний шинжид хамаардаг гэж үзэн субъектив байдлаар, өөрийн үнэлгээний тест ашигладаг чиглэл бий. Тус судалгааны хүрээнд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг бие хүний шинж болох талаас судлах TEI-SF тестийн монгол хэл дээрх хувилбарын хүчин төгөлдөр байдлыг буюу тестийн баталгаат болон тохироц чанарыг шалган тогтоолоо. Тестийн баталгаат чанарыг шалгах зорилгоор бид тестийн дотоод зохицлын дүн шинжилгээ болон хагаслан хуваах арга ашиглахад тестийн баталгаат чанарын коэффициент хүлээн зөвшөөрөгдөх түвшинд байлаа. Харин тохироц чанарыг шалгахдаа бид конструкт болон шалгуур үзүүлэлтийн тохироц чанарыг шалгахаар зорьсон. Конструкт тохироц чанарын хувьд TEI – SF тестийн үр дүн бие хүний шинжүүд болох нээлттэй байдал, ухамсарт байдал, нийцэх байдал болон экстраверт байдалтай эерэг хамааралтай, харин невротизмтой сөрөг хамааралтай байлаа. Мөн шалгуур үзүүлэлтийн тохироц чанарын хувьд TEI – SF тестийн үр дүн дараах шалгуурууд болох эерэг сэтгэлийн хөдөлгөөн, амьдралдаа сэтгэл хангалуун байдалтай эерэг хамааралтай харин сөрөг сэтгэлийн хөдөлгөөн болон түгшүүртэй сөрөг хамааралтай байв. Ийнхүү судалгааны үр дүнгээс харахад TEI – SF тестийн монгол хэл дээрх хувилбарын баталгаат болон тохироц чанар хангагдаж тус тестийн хүчин төгөлдөр байдал тогтоогдож чадлаа.

References

Cherniss, C. (2010). Emotional Intelligence: Toward. Industrial and Organizational Psychology, 3 , 110-126.

Furnham, A. (2012, February ). Retrieved from www.researchgate.net: https://www.researchgate.net/publication/221923485_Emotional_Intelligence

Gregory J. Boyle a,. L. (2016). Hans J. Eysenck and Raymond B. Cattell on intelligence and personality. Personality and Individual Differences, 40-47.

John D Mayer, P. S. (2008). Emotional Intelligence: New ability or Eclectic Traits. American Psychological Association Vol63, No6, , 503-517.

K.V.Petrides. (2009). Technical Manual for the TEIQue. London .

Г. Сарантуяа. (2017). Сэтгэц оношилгоо. Улаанбаатар: Жиком пресс.

Published

2024-06-24